16 дугаар зүйл. Ойн нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
16.1.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээнээс энэ хуулийн 11.1.1-д заасан хэрэглээний модонд 6.0-30.0 хувь, энэ хуулийн 11.1.2-т заасан түлээнд 2.0-10.0 хувиар тооцно.
16.2.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ, бэлтгэж тээвэрлэх зай, модны төрлийг харгалзан энэ хуулийн 16.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар ойн мужлал бүрээр ялгавартай тогтооно.
16.З.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагын мод тээврийн зайг мод бэлтгэлийн талбайгаас доод агуулах хүртэл, агуулахгүй бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрсөн цэг хүртэл, төвлөрсөн цэггүй бол уг мод бэлтгэсэн талбайд хамгийн ойр орших сумын буюу аймгийн төв хүртэлх зайгаар тус тус тооцно.
16.4.Аж ахуйн нэгж, байгууллага хуш модыг тусгай зөвшөөрлөөр бэлтгэх тохиолдолд түүнд тухайн ойн бүс нутагт шинэс мод бэлтгэж ашиглахад ногдуулдаг төлбөрийг З дахин өсгөсөнтэй тэнцүү хэмжээний төлбөр ноогдуулна.
16.5.Ойн дагалт баялгийн нөөцийг ашигласны төлбөрийн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.