18 дугаар зүйл. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн хувь, хэмжээ
18.1.Энэ хуулийн 13.2-т заасан төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд тухайн төсвийн жилд зарцуулах хувь, хэмжээний доод хязгаарыг дараах байдлаар тогтооно:
Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төрөл Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь, хэмжээний доод хязгаар /нийт орлогын дүнгээс хувиар/ 1. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлого 15 хувь 2. Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого 50 хувь 3.Газрын нөөцийн төлбөрийн орлого 15 хувь 4. Ойн нөөц ашигласны төлбөрийн орлого 85 хувь 5. Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 35 хувь
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.2./Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ