19 дугаар зүйл. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
19.1.Дараах зориулалт, хэрэгцээгээр байгалийн ургамлын нөөц ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө:
19.1.1.элбэг ургамлыг ахуйн хэрэгцээнд ашигласан иргэн;
19.1.2.ховор болон элбэг ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага;
19.1.3.тариалангийн бүс нутгаас бусад нутагт байгалийн ургамлыг хадлан бэлчээрийн зориулалтаар ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.
/Энэ заалтад 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
19.1.4.тариалангийн бүс нутагт байгалийн ургамлыг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.
/Энэ заалтыг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
19.2.Элбэг ургамал ашигласны төлбөрийг хөнгөлж болох бөгөөд төлбөрийг хөнгөлөх нөхцөл, болзол, хувь, хэмжээг тухайн орон нутгийн нөхцөл, онцлог байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./