15 дугаар зүйл. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн эрх
15.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараах эрх эдэлнэ:
15.1.1.байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажилд шаардлагатай баримт бичгийг төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулан авах;
15.1.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажлын байранд саадгүй нэвтрэн орох, сорьц, дээж авах;
15.1.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний дүнг тусган боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд төслийг үргэлжлүүлэх эсэх талаарх дүгнэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавих.