16 дугаар зүйл. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн үүрэг
16.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараах үүрэг хүлээнэ:
16.1.1.урьд хийгдсэн шинжилгээ, судалгааны дүгнэлтийг ашиглаж болох бөгөөд түүнийг тодотгох холбогдох чиглэлээр нэмэлт судалгаа хийх;
16.1.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шүүмжийн дүгнэлтийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах;
16.1.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгийн үнэн зөвийг хариуцах;
16.1.4.тухайн төслийн техник, технологи, бизнесийн холбоотой мэдээллийн нууцыг хадгалах.
16.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь үнэлгээний ажилтай холбогдсон эрсдэлийг Даатгалын тухай хууль тогтоомжоор зохицуулна.