21 дугаар зүйл. Паркийн үйл ажиллагаа
21.1.Паркийн нутаг дэвсгэрт дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулна:
21.1.1.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил явуулах, дэвшилтэт техник, технологийг дамжуулах;
21.1.2.инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
21.1.3.сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн сүлжээ бий болгох;
21.1.4.нийгмийн суурь үйлчилгээ, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтыг тухайн бүс, орон нутгийн чадавхид түшиглэн цогцолбороор байгуулах;
21.1.5.агуулах, тээвэрлэлт, логистикийн үйлчилгээ үзүүлэх;
21.1.6.паркийн нутаг дэвсгэрт хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлийг бүрдүүлэх.
21.2.Паркийн үйл ажиллагааг энэ хуулийн 12.1-д заасан эх үүсвэрээс гадна паркийн өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлнэ.
21.3.Паркад Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1-д заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ВЕНЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИ