10 дугаар зүйл. Мэргэжлийн алба
10.1.Агаарын чанарыг тодорхойлох, хяналт-шинжилгээ хийх, холбогдох мэдээ, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн алба /цаашид "мэргэжлийн алба" гэх/-ыг төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж ажиллуулна.
10.2.Мэргэжлийн албаны орон нутаг дахь салбар байгуулах асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн байгаль, цаг уурын онцлог, үйлдвэржилтийн түвшинтэй уялдуулан төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэж, тэдгээрийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
10.3.Мэргэжлийн албаны орон нутаг дахь салбар нь тухайн шатны Засаг даргын удирдлага дор төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу ажиллана.
10.4.Озоны үе давхаргыг хамгаалах талаарх олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, холбогдох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн алба зохион байгуулна.
10.5.Мэргэжлийн албаны ажилтан хэмжилт, судалгаа, шинжилгээ хийхээр аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох эрхтэй.