16 дугаар зүйл. Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл

АГААРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл

16.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

16.1.1.зориулалтын бус газарт хог хаягдал хаях, ил задгай шатаах;

16.1.2.агаар бохирдуулах бодис ялгаруулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

16.1.3.энэ хуулийн 6.1.6-д заасан урамшуулал бүхий цахилгаан эрчим хүчийг ахуйн зориулалтаас бусад хэлбэрээр ашиглах;

16.1.4.стандартын шаардлага хангаагүй цахилгаан халаах хэрэгсэл ашиглах;

16.1.5.түүхийн нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах.

16.1.6.Монгол Улсын стандартаар тогтоосон экологийн хамгийн өндөр ангиллаас доош ангиллын, эсхүл уг ангиллын стандартын шаардлага хангаагүй автобензин, дизель түлшийг жижиглэнгээр худалдан борлуулах. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.