18 дугаар зүйл. Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл

АГААРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл

18.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.10-т заасан агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан зөвшөөрөлд тухайн эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хаягдал, үзүүлэх физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг зааж, агаар хамгаалах талаар авах арга хэмжээ, хууль тогтоомжид заасан бусад шаардлагыг тусгана.

18.3.Төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 18.2-т заасан бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хаягдлын хэмжээг тогтоох журмыг батална.

18.4.Энэ хуулийн 18.1-д заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.