25 дугаар зүйл. Озоны үе давхаргыг хамгаалах /Энэ зүйлийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

АГААРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Озоны үе давхаргыг хамгаалах /Энэ зүйлийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.1.Озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн жагсаалт болон энэ хуулийн 25.5-д заасан мэргэжлийн байгууллагын эрх олгоход тавигдах шаардлагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэдгээрийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.2.Тухайн жилд импортлох озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтоож, импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.3.Тухайн жилд импортлох озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисын тоо хэмжээг импортлогч этгээдэд хуваарилах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.4.Энэ хуулийн 25.1-д заасан жагсаалтад орсон бодис, тоног төхөөрөмжийн тухайн жилд импортолсон, худалдсан, ашигласан, үйлдвэрлэсэн тухай тайлан, мэдээллийг гаалийн байгууллага болон энэ хуулийн 25.2-т заасан импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн жил бүрийн 12 дугаар сард багтаан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.5.Озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисыг системээс юүлэх, цэвэрлэх, дахин боловсруулах, дахин цэнэглэх, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг суурилуулах, ашиглах, засвар үйлчилгээ хийх, устгах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.6.Энэ хуулийн 25.5-д заасан мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, эрх олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.7.Озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, хураагдсан бодисыг устгах, зайлуулах, нөөцөлж хадгалах асуудлыг холбогдох хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.