24 дугаар зүйл. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний сөрөг нөлөөллийг бууруулах
24.1.Конвенц болон холбогдох үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицлын сан, цэвэр хөгжлийн механизмын төслийн үйл ажиллагааг зохицуулах, үнэлгээ өгөх, тайлан мэдээ гаргах үүрэг бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын албыг төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж ажиллуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
24.2.Хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн улсын тооллогыг Конвенцийн талуудын бага хурлаар баталсан арга зүйн дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж явуулна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.3.Аж ахуйн үйл ажиллагааны явцад хүлэмжийн хийг ихээр ялгаруулах эх үүсвэрээс ялгарах хүлэмжийн хийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагатай хамтран батална.