20.1.Амьтны цуглуулгад эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн зорилгоор барьсан амьтан, тэдгээрийн чихмэл, арьс, үс, яс болон амьтны гаралтай бусад зүйлс хамаарна.
20.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.15-д заасан ховор амьд амьтны цуглуулга хийх зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.3.Иргэн, хуулийн этгээдийн амьтны цуглуулгыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Генетик нөөцийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу олгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./