27 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих
27.1.Сумын Засаг дарга дараах болзол хангасан хуулийн этгээдтэй үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих гэрээ байгуулна:
27.1.1.сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;
27.1.2.мэргэжлийн боловсон хүчин, анчидтай байх;
27.1.3.агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхтай байх.
27.2.Энэ хуулийн 27.1-д заасан үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих гэрээнд агнах, барих агнуурын амьтны нэр, тоо хэмжээ, агнах хугацаа, газар, бэлтгэх түүхий эдийн нэр төрөл, тоо, төлбөр, хураамжийн хэмжээг тусгана.