29 дугаар зүйл. Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих
29.1.Тусгай төлбөр төлсөн иргэнд энэ хуулийн 24.3.3-т заасан зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 25.5-д заасан зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.2.Агнуурын амьтныг тусгай зориулалтаар агнах, барих тусгай зөвшөөрөл нь дараах төрөлтэй байна:
29.2.1.агнуурын амьтныг эрдэм шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар;
29.2.2.иргэн спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр;
29.2.3.нутаг дэвсгэрт агнуурын амьтны сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор.