12 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
12.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.усыг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх, үерийн аюул, болзошгүй хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн хэмжээг тодорхойлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, хэрэгжүүлэх;
12.1.2.улсын зэрэглэлтэй хотын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгааны захиалга гаргаж, байгаль орчны болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;
12.1.3.ус, усан орчинг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны барилга байгууламжийг барихтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах;
12.1.4.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
12.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.