13 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
13.1.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 12.1.1, 12.1.3-т зааснаас гадна усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүй ашиглах, дур мэдэн цооног гаргасан үйл ажиллагааг таслан зогсоох;
13.1.2.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад рашааныг ашиглуулах гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих;
13.1.3.усны нөөц хомсдох, гол, горхи, нуур, булаг, шанд, рашаан, худгийн ус ширгэх, бохирдох тохиолдолд тухайн эх үүсвэрээс ус ашиглахыг зогсоох, тэдгээрийг нөхөн сэргээх, ойжуулах, ургамалжуулах талаар шийдвэр гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;
13.1.4.мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн нутаг дэвсгэртээ хаягдал ус зайлуулах цэг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.5.энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.14-т заасан ус ашиглах зөвшөөрөл олгох; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.1.6.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх;
13.1.7. хуульд заасан бусад бүрэн эрх.