14 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх
14.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1.нутаг дэвсгэртээ усны тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай баг, хорооны Засаг даргын мэдээллийг сонсох;
14.1.2.багийн нутаг дэвсгэрт байгаа худаг, усан сан, услалтын системийн ашиглалт, эзэмшлийг зохицуулах, бэлчээр, хадлан, тариаланг усжуулах зорилгоор худаг гаргах, хөв, усан сан, услалтын систем байгуулах талаар Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх;
14.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.