15 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх
15.1.Баг, хорооны Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, зохистой ашиглах, усны орчинг нөхөн сэргээх тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж хангах;
15.1.2.гол, горхи, булаг, шанд, рашааны эхийг хамгаалах, тохижуулах, мод тарих, ургамалжуулах, ундаргыг нэмэгдүүлэх, бохирдлоос сэргийлэх арга хэмжээнд иргэдийг татан оролцуулах, малчин өрхийн анхдагч холбоотой хамтран ажиллах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
15.1.3.нутаг дэвсгэртээ байгаа уст цэгийн ашиглалт, хамгаалалт, эзэмшилтэд хяналт тавих;
15.1.4.усны онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг сахиулах;
15.1.5.хуульд заасан бусад эрх.