18 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны бүрэн эрх
18.1.Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1.усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавьж, үр дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.1.2.аймаг, нийслэлийн усны мэдээллийн санг бүрдүүлж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сав газрын захиргааг мэдээллээр хангах;
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.3.усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усан орчинг нөхөн сэргээх, ус хангамж, ариутгах татуургын болон хаягдал ус зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавих;
18.1.4.ус ашиглагчид сав газрын захиргааны шийдвэр, энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулах, усны мэдээллийн санд бүртгэх;
18.1.5.ус, рашааны тоо бүртгэлийн дүнг нэгтгэж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сав газрын захиргаанд хүргүүлэх;
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.