91 дугаар зүйл. Усны үндэсний зөвлөл

УСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

91 дугаар зүйл. Усны үндэсний зөвлөл

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

91.1.Усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж өгөх, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөл байна.

91.2.Усны үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, нарийн бичгийн дарга нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

91.3.Усны үндэсний зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцөж Монгол Улсын Ерөнхий сайд батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.