5 дугаар зүйл. Төлбөр ногдох зүйл

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Төлбөр ногдох зүйл

5.1.Ус бохирдуулсны төлбөр төлөгчийн гаргасан дараах хаягдал усанд хаягдал усны дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага ус бохирдуулсны төлбөр /цаашид "төлбөр" гэх/ ногдуулна: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

5.1.1.хаягдал усны стандартад нийцүүлэн зөвшөөрсөн хязгаарын дотор байгальд шууд нийлүүлж байгаа хаягдал ус;

5.1.2.ариутгах татуургад нийлүүлэх бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд агууламжийн стандартад нийцүүлэн ариутгах татуургад нийлүүлж байгаа хаягдал ус.

5.2.Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

5.3.Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хаягдал усны дүгнэлт гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор татварын алба болон ус бохирдуулагчид хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.