2 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомж

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомж

2.1.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Гэр бүлийн тухай, Хөдөлмөрийн тухай, Арбитрын тухай, Монгол Улсын шүүхийн тухай, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.