3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн эрхийн маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.2.Энэ хуулийн 3.1-д зааснаас бусад харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд хэрэглэж болно.

3.3.Эвлэрүүлэн зуучлалыг шүүхэд иргэний хэрэг, арбитрт маргаан үүсгэснээс хойш хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэж болно.

3.4.Энэ хуулийн 3.1-д заасан харилцаанаас үүссэн маргаан нь эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй.

3.5.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэггүйгээр зохигчид сайн дурын үндсэн дээр маргаанаа шийдвэрлэх, түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүгчийн үйл ажиллагаанд хамаарахгүй.

3.6.Арбитр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд эвлэрүүлэн зуучлагч оролцуулах эсэхийг журмаараа тогтоож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.