25 дугаар зүйл. Тэмдэглэл
25.1.Эвлэрүүлэн зуучлагч буюу түүний даалгавраар эвлэрүүлэн зуучлах ажилтан ажиллагаа бүрийн тэмдэглэлийг цаг тухайд нь хөтөлнө.
25.2.Тэмдэглэлийг монгол хэлээр хөтлөх бөгөөд түүнд уулзалтыг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, эвлэрүүлэн зуучлагч болон уулзалтад оролцсон талуудын овог, нэр, хаяг, талуудын асуулт, хариулт, тайлбар, санал нэгдсэн байдал, шийдэл, дараагийн ажиллагааны арга, хэлбэр, товыг тэмдэглэнэ.
25.3.Тэмдэглэлд эвлэрүүлэн зуучлагч болон талууд гарын үсэг зурна.
25.4.Эвлэрүүлэн зуучлагч талуудаас гаргаж өгсөн баримт бичиг болон эд зүйлсийг өөрсдийнх нь хүсэлтээр буцаан олгоно.
25.5.Талуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад үйлдсэн баримт бичиг болон тэмдэглэлийг хадгалах хүрээ, хугацааг тогтоож болно.
25.6.Эвлэрүүлэн зуучлагч нь Зөвлөлөөс баталсан журмын дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл болон бусад баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцаж, зөвхөн талуудын зөвшөөрлөөр бусдад үзүүлэх эрхтэй.