30 дугаар зүйл. Иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх
30.1.Шүүхэд иргэний хэрэг маргаан үүсгэснээс хойш талууд хамтарч хүсэлт гаргасан, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг талууд зөвшөөрсөн тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж болно.
30.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд талууд эвлэрсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
30.3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй дуусгавар болсон тохиолдолд шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.
30.4.Нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд талууд бүх шаардлага, эсхүл аль нэг буюу хэд хэдэн шаардлагын талаар эвлэрүүлэн зуучлагчийн туслалцааг ашиглаж болно.
30.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар хоорондоо эвлэрсэн тохиолдолд эвлэрлийг тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт тусгана.
30.6.Иргэний хэрэг үүсгэснээс хойш явагдах эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг шүүгч тогтооно.