29 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамж, зардал, хөлс
29.1.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас маргаан зохицуулахтай холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө талууд болон зохигчдоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу урьдчилан төлнө.
29.2.Эвлэрүүлэн зуучлагчаас маргааныг зохицуулахтай холбогдон зайлшгүй гарах зардлыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал гэнэ. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн зардлыг төсвөөс санхүүжүүлнэ.
29.3.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчийн зардал, ажлын хөлсийг талууд гэрээгээр тохиролцоно.
29.4.Шүүх дэх орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчийн ажлын хөлсийг Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно.
ЗАРИМ ТӨРЛИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА