28 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлал дуусгавар болох
28.1.Талуудын хүсэлт болон эвлэрүүлэн зуучлагчийн санаачилгаар дор дурдсан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгож болно:
28.1.1.аль нэг тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй;
28.1.2.уулзалт, ярилцлага удаа дараа хангалттай үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой болсон буюу эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон;
28.1.3.талууд эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх талаар идэвх санаачилгагүй хандсан;
28.1.4.талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан;
28.1.5.эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй болсон;
28.1.6.эвлэрүүлэн зуучлагчийг талууд татгалзсанаар уг ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.