27 дугаар зүйл. Эвлэрлийн гэрээний гүйцэтгэлийг хангах
27.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үүрэг гүйцэтгэгч биелүүлээгүй бол нөгөө тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д заасны дагуу шүүхэд хандах эрхтэй.
27.2.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг тухайн шатны шүүгч баталгаажуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 74.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасан журмын дагуу захирамж гаргана.
/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.3.Энэ хуулийн 30.2-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5-д заасны дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/