41 дугаар зүйл. Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гүйцэтгэх захирал, ажилтны хүлээх үүрэг

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

41 дугаар зүйл. Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гүйцэтгэх захирал, ажилтны хүлээх үүрэг

41.1.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь бүх гишүүдийн хурлын шийдвэр, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр нь хууль бус болон хадгаламж, зээлийн хоршоо, гишүүдэд хохирол учруулж болзошгүй шийдвэрийн талаар мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор дээд шатны байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд эсрэг саналаа тухайн шийдвэрийг гаргаж байгаа хурлын тэмдэглэлд тэмдэглүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

41.2.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны нууц мэдээллийг чандлан хадгалах, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх, урьдчилан сэргийлэх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.