42 дугаар зүйл. Ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэл

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэл

42.1.Хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гүйцэтгэх захирал, ажилтан, гишүүний зүгээс өөрт нь, эсхүл тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээдэд ашигтай буюу илт давуу байдал тогтоох зорилгоор хийсэн, хоршооны эрх ашигт сөргөөр нөлөөлөх үйлдэл /эс үйлдэхүй/ илэрвэл тухайн этгээд энэ тухай тэргүүлэгчдэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэж, уг асуудлаар шийдвэр гаргах, гэрээ, хэлцэл байгуулахаас татгалзах үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

42.2.Энэ хуулийн 42.1-д заасныг зөрчиж хийсэн ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр, гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

42.3.Энэ хуулийн 42.1-д заасан үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас хадгаламж, зээлийн хоршоонд учирсан хохирлыг гэм буруутай этгээд бүрэн хариуцна.

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ӨӨРИЙН ХӨРӨНГӨ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.