49 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

49 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо

49.1.Хадгаламж, зээлийн хоршоод хамтран ажиллах, харилцан туслалцах зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо /цаашид Холбоо гэх/-г энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үүсгэн байгуулж болно.

49.2.Хорооноос тогтоосон шаардлагыг хангасан холбоо Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны эрх, үүргийг хэрэгжүүлж хоршоодын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийг төрийн байгууллага болон гадаад харилцаанд төлөөлөх эрхийг эдэлнэ. Бусад холбоо нь "үндэсний" гэх тодотголыг оноосон нэрд хэрэглэхийг хориглоно.

49.3.Холбоо нь оноосон нэр, тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас, харилцах данстай байна.

49.4.Холбоо нь хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулна.

49.5.Холбоо нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.