48 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

48 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах

48.1.Хадгаламж, зээлийн хоршоог татан буулгахтай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Иргэний хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

48.2.Хадгаламж, зээлийн хоршоог дараах тохиолдолд татан буулгана:

48.2.1.шүүхийн шийдвэрээр;

48.2.2.Хорооноос бичгээр, эсхүл цахим хэлбэрээр зөвшөөрсөн тохиолдолд бүх гишүүдийн хурлын шийдвэрээр. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

48.3.Хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах тухай асуудлыг санал хураалтад оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.

48.4.Хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах зөвшөөрөл авахаар холбогдох баримт бичгийг Хороонд ирүүлснээс хойш 30 хоногийн дотор татан буулгах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг Хороо хянан шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг тухайн хадгаламж, зээлийн хоршоонд хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ.

48.5.Хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүд, авлагатай иргэн, хуулийн этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол Хороо зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно.

48.6.Дараах тохиолдолд Хороо хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана:

48.6.1.Хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ба хадгаламж, зээлийн хоршоо өөрийн санаачилгаар татан буугдаагүй.

48.6.2.Энэ хуулийн 15.8, 15.9-д заасан үндэслэлээр.

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН ХОЛБОО

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.