11 дугаар зүйл. Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн эрх, үүрэг

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн эрх, үүрэг

11.1.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд нь зөвлөх үйлчилгээний талаар дараах эрх, үүрэгтэй:

11.1.1.татварын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа энэ хуулийн 18.1-д заасан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт хүргүүлэх;

11.1.2.ажил гүйцэтгэхээс татгалзах тухай энэ хуулийн 16.1.2-т заасан татварын мэргэшсэн зөвлөхийн мэдэгдлийг үндэслэн гэрээнд заасан ажил гүйцэтгэхээс татгалзах;

11.1.3.энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвлөх үйлчилгээг үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлэх;

11.1.4.үйлчлүүлэгчийн өмнөөс үйлдсэн, шалгасан татварын тайлан, бусад баримт бичигт татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнээс эрх олгосон этгээд гарын үсгээ зурж, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн тэмдэг дарж баталгаажуулах;

11.1.5.тусгай зөвшөөрөл авсан, эсхүл тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон тохиолдолд энэ тухайгаа Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт тухай бүрд нь мэдэгдэх.

11.2.Энэ хуулийн 11.1.4-т заасан татварын тайлан, бусад баримт бичгийг цахим хэлбэрээр үйлдсэн бол цахим гарын үсгээр баталгаажуулна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.