12 дугаар зүйл. Зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2022-06-17

12.1.Зөвлөх үйлчилгээ эрхлэхийг хүссэн этгээд нь дараах баримт бичгийг бүрдүүлж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

12.1.1.зөвлөх үйлчилгээ эрхлэхийг хүссэн этгээдийн өргөдөл;

12.1.2.үүсгэн байгуулагчийн анкет;

12.1.3.үүсгэн байгуулах хурлын шийдвэр;

12.1.4.хуулийн этгээдийн дүрэм;

12.1.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

12.1.6.үүсгэн байгуулагчийн татварын өргүй болохыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

12.1.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

12.2.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах болон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.