13 дугаар зүйл. Зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
13.1.Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг гурав хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлнэ.
13.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу, түүнчлэн энэ хуулийн 20.1-д заасныг зөрчсөн тохиолдолд зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.3.Тусгай зөвшөөрөл олгогдсон болон тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг тухай бүр нийтэд мэдээлнэ.
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХӨД ЭРХ ОЛГОХ, ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ТҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА