14 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, түүний хугацааг сунгах, хүчингүй болгох

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, түүний хугацааг сунгах, хүчингүй болгох

14.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн шалгалтад тэнцсэн хүнд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгож, хуульд заасан үндэслэлээр эрхийг хүчингүй болгоно.

14.2.Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах, шалгалт авах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.3.Шалгалтын бүрэлдэхүүн нь 9 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн гурвыг эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагаас, гурвыг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс, гурвыг төрийн байгууллагаас нэр дэвшүүлэн, санал болгосны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.4.Шалгалтын бүрэлдэхүүнд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил тутамд өөрчлөлт оруулна.

14.5.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг гурван жилийн хугацаагаар олгоно.

14.6.Эрх олгосон, эсхүл эрхийг нь хүчингүй болгосон татварын мэргэшсэн зөвлөхийн нэрийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг тухай бүр нийтэд мэдээлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.