18 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг
18.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг /цаашид "Нийгэмлэг" гэх/ нь татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд, татварын мэргэшсэн зөвлөхүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага мөн.
18.2.Нийгэмлэг нь зөвлөх үйлчилгээний талаар дараах эрх, үүрэгтэй:
18.2.1.татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
18.2.2.татварын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа төрийн эрх бүхий байгууллагад оруулах;
18.2.3.татварын мэргэшсэн зөвлөхийн тангараг өргөх, хувийн тэмдгийн загвар, үнэмлэх, түүнийг ашиглахтай холбогдсон журмыг батлах;
18.2.4.мэргэжлийн сургалт болон татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулах;
18.2.5.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг мэргэжил, арга зүй, үйл ажиллагаандаа мөрдөх гарын авлага, мэдээллээр хангах;
18.2.6.татварын мэргэшсэн зөвлөх, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ХЯНАЛТ, ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА