19 дугаар зүйл. Зөвлөх үйлчилгээнд тавих хяналт
19.1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль тогтоомжийн биелэлтэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
19.2.Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийн биелэлтэд Нийгэмлэг хяналт тавина.