20 дугаар зүйл. Зөвлөх үйлчилгээний талаар холбогдох этгээдийн үйл ажиллагаанд хориглох зүйл
20.1.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
20.1.1.татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх ажиллагаанд оролцох;
20.1.2.үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийн нууцыг задруулах, хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэх, хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;
20.1.3.аудитын үйл ажиллагааг давхар эрхлэх.
/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
20.2.Энэ хуулийн 20.1 дэх хэсгийн заалт татварын мэргэшсэн зөвлөхөд нэгэн адил хамаарна.
20.3.Үйлчлүүлэгч нь татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд нь хууль бус үйлдэл хийлгүүлэхээр шахалт үзүүлэх, энэ чиглэлийн удирдамж, заавар өгч, биелүүлэхийг шаардах, энэ хуулийн 5.1.1-д заасан зарчмыг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
20.4.Татварын албаны эрх бүхий албан тушаалтан нь үйлчлүүлэгчид зөвлөх үйлчилгээг авахыг шаардах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдээ сонгоход нь нөлөөлөх үйлдэл хийхийг хориглоно.
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА