21 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага
21.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн этгээдэд Нийгэмлэг ёс зүйн зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулах арга хэмжээ авна.
21.2.Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн бол Нийгэмлэг татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгуулах саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргана.
21.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Нийгэмлэгийн саналыг үндэслэн татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгоно.
21.4.Нийгэмлэгийн саналыг эс зөвшөөрвөл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргаж болно.