5 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд баримтлах зарчим
5.1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд дараах зарчмыг баримтална:
5.1.1.бие даасан, хараат бус байх;
5.1.2.хуулийг дээдлэн, сахих;
5.1.3.үйл ажиллагаагаа шударгаар явуулах;
5.1.4.мэргэжлийн ёс зүйг баримтлах;
5.1.5.хуулийн хүчин төгөлдөр баримт бичигт үндэслэх;
5.1.6.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
5.1.7.мэдээллийн нууцыг хадгалах;
5.1.8.эрх тэгш байх.