6 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ
6.1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ /цаашид "зөвлөх үйлчилгээ" гэх/-нд дараах үйл ажиллагааг хамааруулна:
6.1.1.татварын тухай хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх, сурталчлан таниулах;
/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.1.2.хууль тогтоомжийн дагуу татварын тооцоо, тохируулга хийх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтын бүрдлийг хянах, татварын нөлөөллийг бүртгэх, батлагдсан маягтын дагуу татварын тайланг гаргах;
6.1.3.үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайланг гаргах;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.1.4./Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.1.5.татварын алба, холбогдох бусад этгээдтэй үйлчлүүлэгчийг төлөөлөн харилцах.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ