8 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн үүрэг

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн үүрэг

8.1.Үйлчлүүлэгч нь дараах үүрэгтэй:

8.1.1.зөвлөх үйлчилгээ үзүүлэх нөхцөл, бололцоогоор хангах;

8.1.2.зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах баримт бичиг, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, тайлан, мэдээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж өгөх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.1.3.татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой энэ хуулийн 8.1.2-т заасан мэдээллийн үнэн зөвийг хариуцах.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД, ТҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЭРХ, ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.