9 дугаар зүйл. Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд
9.1.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна.
9.2.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд оноосон нэртэй байх бөгөөд оноосон нэрийн ард "Татварын мэргэшсэн зөвлөх" гэсэн агуулга бүхий "ТМЗ" гэсэн товчилсон тэмдэглэгээтэй байна. Харин аудитын байгууллага нэмэлт тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бол энэхүү тэмдэглэгээг хэрэглэхгүй, зөвхөн "аудит" гэсэн үгийг хэрэглэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар 2 дахь өгүүлбэрийг нэмсэн/