14 дугаар зүйл. Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн

14.1.Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, тэдгээрийг бүртгэх журмыг эрүүл мэнд, хүнсний болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

14.2.Эхний удаа импортолсон болон дотооддоо үйлдвэрлэсэн хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд хяналтын байгууллага хяналт шалгалт хийнэ.

14.3.Энэ хуулийн 14.1-д заасан журмын дагуу эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, бүртгүүлээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглоно.

ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААРХ ТӨРИЙН ЧИГ ҮҮРЭГ, ХЯНАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.