13 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо
13.1.Хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар зохиох сургалт, сурталчилгааны ажилд оролцоно.
13.2.Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл тухайн этгээдийн итгэмжлэлийн үндсэн дээр эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно.