12 дугаар зүйл. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний үүрэг

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний үүрэг

12.1.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүн дараах үүрэгтэй:

12.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой болсон нөхцөл, шалтгааны талаар эрүүл мэндийн байгууллагад үнэн зөв мэдээлэл өгөх;

12.1.2.цус, эхийн сүү, үрийн болон бусад эд эрхтний донор байхаас татгалзах;

12.1.3.хүний дархлал хомсдолын вирусын халдварыг бусдад халдаахгүй байх, халдааж болох аливаа үйлдлээс татгалзах, өөрийгөө болон бусдыг хамгаалах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.