11 дугаар зүйл. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалах

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалах

11.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний эрх, эрх чөлөөг хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой гэсэн үндэслэлээр хязгаарлахыг хориглоно.

11.2.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүнийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг хориглоно.

11.3.Байгууллага, албан тушаалтан, иргэн нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахыг хориглоно.

11.4.Энэ хуулийн 11.3-т заасан мэдээлэлд хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, ажлын, сургуулийн болон байнга оршин суугаа газрын хаяг, онцлог тэмдэг, гэрэл зураг, утасны дугаар, шинжилгээний хариу хамаарна.

11.5.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 30 дугаар зүйл болон энэ хуулийн 5.1.5-д заасны дагуу тодорхойлно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.