10 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

10.1.Аж ахуйн нэгж, байгууллага хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах үүрэгтэй:

10.1.1.ажилтныг ажлын байрандаа хүний дархлал хомсдолын вирусын халдвар авах эрсдэлд өртөхөөс сэргийлэх хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах;

10.1.2.ажилтныг хүний дархлал хомсдолын вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд сайн дураар хамрагдахыг дэмжих;

10.1.3.ажилтныг энэ хуулийн 10.1.2-т заасан шинжилгээнд албадан хамруулахгүй байх;

10.1.4.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол түүнийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахгүй, эрхэлж байгаа ажлаас нь халахгүй байх;

10.1.5.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан, дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон ажилтныхаа нууцыг хамгаалах, түүний талаарх энэ хуулийн 11.3-т заасан мэдээллийг бусдад задруулахгүй байх;

10.1.6.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх чиглэлээр сургалт явуулж байх;

10.1.7.энэ хуулийн 10.1.1, 10.1.6-д заасан арга хэмжээнд шаардагдах зардлыг төсөвтөө тусгаж, зориулалтаар нь зарцуулах;

10.1.8.энэ хуулийн 11.2-т заасныг зөрчихгүй байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.