9 дугаар зүйл. Иргэний эрх, үүрэг
9.1.Монгол Улсын иргэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах эрхтэй:
9.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлэх үзлэг, шинжилгээ, халдвар судлалын хяналт хийж байгаа этгээдээс уг үзлэг, шинжилгээ, хяналтыг хийх эрхтэй болохыг нь нотлох албан ёсны баримт бичгийг шаардах;
9.1.2.хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолын талаар үнэн зөв, бодит мэдээлэл олж авах, хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх аргад суралцах.
9.2.Монгол Улсын иргэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах үүрэгтэй:
9.2.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгжээс зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох;
9.2.2.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, байх;
9.2.3.хүний дархлал хомсдолын вирусын халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах, халдвар авсан тохиолдолд дархлалын олдмол хомсдолоор өвчлөхөөс сэргийлэх.
9.2.4.энэ хуулийн 11.2-т заасныг зөрчихгүй байх.
9.3.Энэ хуулийн 9.1, 9.2 дахь хэсгийн заалт Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон дамжин өнгөрөгч гадаадын иргэн, харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.